Флиндерсийн их сургуультай санамж бичиг байгууллаа.

   Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Австрали улсын Флиндерсийн их сургуультай харилцан ойлголцлын санамж бичигт Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж болон Флиндерсийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Себастьян Ранесколд нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Тус санамж бичгийн хүрээнд орон нутагт хэрэгцээтэй мэргэжлээр бакалавр, магистр, доктор болон богино хугацааны сургалтад 75 хүртэлх хувийн тэтгэлгээр суралцах нөхцөл боломж бүрдэж байна.

    Флиндерсийн их сургуулийн хувьд зөвхөн Өмнөговь аймгийн залуучуудад 25 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгож байгаа бол орон нутгийн зүгээс 25-50 хувийн тэтгэлгийг тухайн оюутанд олгохоор төлөвлөж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн журам батлагдлаа

   Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар Австрали улсын Флиндерсийн их сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрийн журмыг баталлаа.