ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАЛУУЧУУД АВСТРАЛИ УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

     Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Австрали улсын Флиндерсийн их сургуультай харилцан ойлголцлын санамж бичигт Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж болон Флиндерсийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Себастьян Ранесколд нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Тус санамж бичгийн хүрээнд орон нутагт хэрэгцээтэй мэргэжлээр бакалавр, магистр, доктор болон богино хугацааны сургалтад 75 хүртэлх хувийн тэтгэлгээр суралцах нөхцөл боломж бүрдэж байна.

     Флиндерсийн их сургуулийн хувьд зөвхөн Өмнөговь аймгийн залуучуудад 25 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгож байгаа бол орон нутгийн зүгээс 25-50 хувийн тэтгэлгийг тухайн оюутанд олгохоор төлөвлөж байна.

“Дэлхийн боловсролыг эзэмшиж, орон нутгаа хөгжүүлцгээе!”

Флиндерсийн их сургуулийн тухай

Флиндерсийн их сургууль нь бизнес, бүтээлч урлаг, боловсрол, инженерчлэл, байгаль орчин, эрүүл мэндийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухаан, мэдээллийн технологи, хууль эрх зүй, анагаах ухаан, сувилахуй, сэтгэл зүй, нийгмийн эрүүл мэнд, шинжлэх ухаан, нийгмийн ухаан зэрэг чиглэлүүдээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдийг санал болгодог.

  • Их сургуулийн бүрэлдэхүүн:

  • Бизнес, Засаглал, Хууль зүйн сургууль

  • Боловсрол, Сэтгэл судлалын сургууль

  • Хүмүүнлэгийн ухаан, Урлаг, Нийгмийн ухааны сургууль

  • Анагаах ухаан, Нийтийн эрүүл мэндийн сургууль

  • Сувилахуй, Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль

  • Шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль